Нил ягаан өдрүүд – Ч.Дөлгөөн

Sanchka’s studio
2 min readApr 25, 2023

--

Номын тэмдэглэл

Солонгос кинон дээр л гардаг ой санамж арилж, мартамхай болдог өвчин буюу эпилепсигээр дэлхийн хүн амын 1% нь өвдсөн байдаг юм байна. Монголд ч цөөнгүй хүмүүс байдаг ч хүмүүсийн энэ өвчний талаар ойлголт дутуугаас нийгэмд тэр бүр ил гараад байдаггүй, магадгүй бусдаас тусгаарлагдах хандлагатай байдаг бололтой. Энэ романтик ч юм шиг нэртэй номыг эпилепсигээр өвдсөн залуугийн бүтээлч эхнэр уг өвчнийг нийтэд таниулж ойлгуулах, тэднийг биш гэхэд хаа нэгэнтээ таарах ийм шинж тэмдэгтэй хүнийг согтуу галзуу юм уу гэхийн оронд тусламж хэрэгтэй хүн байж болно гэж хандахад зориулан бичжээ. Амархан юм шиг, өөдрөг юм шиг, хүчтэй юм шиг бичсэн ч энэ номыг гаргатал хэчнээн их тэмдэглэлээс, өчнөөн их нулимс цөхрөлөөс шүүж, бусдадаа итгэл өгөхийг, өөртөө зориг нэмэхээр зорьсон байх даа?

Яахав дээ, хайран ч гэлээ хүн бүр, айл гэр бүрт л өөр өөрийн зовлон жаргал бий. Зарим нь эрүүл ч хамтдаа байж чадахгүй байхад өвдсөн ч элэг бүтэн хором мөчийг өнгөрүүлж байгаа нь хайрлам. 2 өвлийн цасыг хүлээж байна гэж бичсэнээс хойш 2 он өнгөрчээ. Нөхцөл байдал дээрдсэн болов уу? Түүнээс хойш хэр их шаналаа бол, хэчнээн өдөр ганцаардаа бол, хэдэн удаа бууж өгмөөр санагдсан бол гээд л олон эргэцүүлэл төрлөө. Гэвч Зүгээр үү? гэж асуух биш нил ягаан өдөр гэдэг утга учиртай нэр байсныг мэдүүлсэнд, амьдрал олон өнгөтэйг сануулсанд нөхрийнх нь бас хүүхдүүдийнх нь өмнөөс баярлалаа гээд тэвэрмээр. 💜

--

--

Sanchka’s studio
Sanchka’s studio

No responses yet