Жонатан Ливингстон хэмээх цахлай – Ричард Бах
Хүн сониуч зангаа алдсан үеэсээ эхлэн амьдрал нь зогсонги болж байдаг гэдэг. Заримдаа бид нарын ийм л байх ёстой гэж итгэж ирсэн юмс худлаа байж ч магадгүй гэж боддог уу?
Зайдас шарахдаа дандаа дундуур нь хувааж шардаг байсан нэг эмэгтэйгээс яагаад ийм зуршилтайг нь асуухад ээж нь л тэгдэг байсан гэжээ. Тэгээд ээжээсээ яагаад хувааж шардаг байсныг нь асуутал манай хайруулын таваг жижигхэн байсан юм аа гэсэн гэдэг. 😊
Хүмүүс юу гэх бол, бусдаас гажууд байлаа гээд гадуурхагдан ганцаардах болов уу гэх мэт айдсаасаа болоод хүссэнээ хийж чаддаггүй үе зөндөө тохиолддог байх. Магадгүй хүн бүхний дотор Жонатан Ливингстон байхгүй байж болох ч ихэнхэд нь бий гэдэгт итгэж байна. Энэ хорвоо чинь ерөөсөө л өөрийгөө илүү сорьж, шинийг сурч мэдэж, цааш нь зааж дамжуулж байдаг сониуч Жонатан Ливингстонуудын ачаар л өдийг хүрч байж мэдэх юм шүү.
Үүнээс илүүг хүртэх эрхтэй, энэнээс сайныг ч чадна гэсэн халуун итгэлээр жавхаатай, хийморьтой амьдрах сайхаан.